The Wayback Machine - https://web.archive.org/web/20100304143948/http://www.ulaanbaatar.mn:80/index.php
English || Монгол
Нүүр хуудас
Баянгол, Баянзүрх дүүрэгт эрүүлжүүлэхийн байр барихаар боллоо
2010 оны 03 сарын 04
Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байр барих асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцээд дэмжлээ. Нийслэлийн Цагдаагийн газрын гаргасан мэдээгээр нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 196 хүн эрүүлжүүлэгдэж байгаа бөгөөд тогтоосон стандартын дагуу эрүүлжүүлэх байруудын талбайн нийт хэмжээнд харьцуулж үзэхэд хоногт 47-50 хүнийг илүү буюу багтаамж хэтрүүлэн эрүүлжүүлж байгаа ажээ.
Дэлгэрэнгүй...
 
Хөшөө дурсгалыг цэгцэлнэ
2010 оны 03 сарын 04
Сүүлийн үед Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон тооны хөшөө энд тэнд босгох болсон. Энэ асуудлыг зохицуулсан журам ч байдаггүй. Хадгалалт, хамгаалалт муу, хариуцах эзэн тодорхой бус байдгаас үүдэн хөл нь хугархай морьтой эр, өрөөсөн гар нь салаад унасан хүний хөшөө цөөнгүй тааралдана. Иймээс хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбартай холбоотой асуудлыг цэгцлэх үүднээс Улаанбаатар хотын Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг боловсруулаад байна.
Дэлгэрэнгүй...
 
Нийслэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөртэй болно
2010 оны 03 сарын 04
НИТХ-ын тТэргүүлэгчдийн хуралдаанаас нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн харилцааны талаар хийсэн суурь судалгаан  дээр үндэслэн  хүн амын ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хөдөлмөрийн зах зээлийн харилцааг боловсронгуй болгох хөтөлбөр болосруулахыг үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Хөдөлмөрийн газар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийслэлийн хөтөлбөр” боловсруулсан байна.
Дэлгэрэнгүй...
 
Хотод хэрэгжүүлж буй гадаадын зээл тусламжийг журмаар зохицуулна
2010 оны 03 сарын 04
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод гадаадын зээл тусламжаар 631,4 сая ам.долларын өртөг бүхий 37 төсөл хэрэгжиж байна. Нийт төслийн хөрөнгө оруулалтын 176,9 сая ам.доллар нь буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хэлбэрээр, 454,7 сая ам.доллар нь хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгогдсон байна.
Дэлгэрэнгүй...
 
Хот “Тусгаар тогтнолын талбайтай “-тай болно
2010 оны 03 сарын 04
tusgaar togtnol.jpgНийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын санаачилгаар Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Чандмань төвийн урд талбайг “Тусгаар тогтнолын талбай” хэмээн нэрлэж, иж бүрэн тохижуулахаар боллоо. Аливаа улсын нийслэл тусгаар тогтнолын талбайтай байдаг төдийгүй Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан бидний нэрлэж заншсанаар “Ялалтын талбай” хэмээгдэх энэхүү талбайг шинэчлэх, иж бүрэн тохижуулах санаачилгыг хотын мээр гаргажээ.
Дэлгэрэнгүй...
 
Хүүхдүүд дарга нартай “зиндаархлаа”
2010 оны 03 сарын 03
1x1..jpg
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дарга нар индэрт гарч, хүүхдүүд байтугай томчууд ч учрыг нь олмооргүй баахан хууль дүрэм ярьдаг хурлуудын тогтсон дэгийг эвдэж, нэг төвшинд ээлжлэн үг хэлж, санал солилцох уулзалтыг нийслэлийн 362 мянган хүүхдийн төлөөлөл хотын удирдлагуудтай хийлээ. Хурлын эхэнд үг хэлсэн хүүхэд “Та нарт боломж нь байна. Бидэнд хүсэл эрмэлзлэл байна. Хамтраад бүгдээрээ хүүхдүүдийн өмнө тулгараад буй дараах асуудлуудыг шийдье л дээ” гэсэн юм.
Дэлгэрэнгүй...
 
Солонгосын Ёжү их сургуулийнхантай уулзлаа
2010 оны 03 сарын 03

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Цогзолмаа Солонгосын Ёжү их сургуулийн ТУЗ-ийн дарга Жон Тэ Кён тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.
Нийт хүн амын тэн хагас нь оршин суудаг тул Улаанбаатар хотын тухайд боловсролын асуудал анхаарлын төвд байдаг, тэр тусмаа дээд боловсролын ирээдүйн чиг хандлагыг бид зөв тодорхойлох хэрэгтэй гэдгийг Ц.Цогзолмаа онцлоод өөрөө Ёжү сургуульд зочилж, тус сургуулийн оюутны хотхоныг үзэж танлцсанаа хэлж, “Бид нийслэлийн төвд байдаг их дээд сургуулиа хотоос гарган кэмп хэлбэрт оруулах ажлыг эхлүүлж байгаа.      

Дэлгэрэнгүй...
 
Агаарын чанарын үнэлгээг танилцууллаа
2010 оны 03 сарын 03

НИТХ-ын дарга Т.Билэгт өөрийнх нь урилгаар Улаанбаатарт айлчилж буй Дэлхийн банкны Монгол, Хятадыг хариуцсан Тогтвортой хөгжлийн газрын менежер Эдэ Ижжасыг хүлээн авч уулзан, тус банкаас хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ болон хойшид анхаарч, хамтран шийдэх асуудлуудын талаар санал солилцлоо.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 8 - 748
Advertisement
law_project.png


ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ

Валютийн ханш
hansh.png Монгол банкны 2010 оны 02 сарын 24-ний ханш
АНУ-ын доллар USD 1440.91
Евро EUR 1972.39
ОХУ-ын рубль RUB 48.05
БНХАУ-ын юань CNY 211.05
 
Нутгийн захиргааны байгууллагууд
Нээлттэй мэдээлэл
logo.jpgНийслэлийн Нутгийн Захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл болон танилцуулга... huraldaan.jpgНийслэлийн Засаг Даргын захирамж, иргэдтэй уулзах уулзалтын хуваарь болон бусад мэдээллийг бид танд хүргэж байна.
Газар зохион байгуулалт
Төрийн үйлчилгээ
tatvar.jpg Нийслэл хотын газар зохион байгуулалттай танилцахыг хүсвэл энд дарна уу.. turUILch.pngТа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг хаанаас хэрхэн авахаа мэдэхгүй байна уу
Тулгамдсан асуудлууд
Хот байгуулалт
79.jpg Нийслэлд тулгамдаад байгаа асуудлуудын тухай мэдээ мэдээллийг эндээс үзнэ үү... gazar_nuur.jpg Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн талаарх мэдээллийг үзнэ үү...
Төсөв, Нийгэм, Эдийн засгийн зорилт
Төсөл хөтөлбөр
zorilt.png Нийслэлийн Төсвийн төсөл, Нийгэм, Эдийн засгийн зорилт. heletsuuleg.pngНийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг эндээс үзнэ үү.
biznes_sanal2.jpg
citycouncil.png
ubservice.png
ub_sudalgaa.gif
2012_bolovrongui_bolhoh1.jpg
Байгууллагуудын веб сайт

MDG_nom_havtas.JPG

Агаарын чанарын албанаас мэдээлж байна

Get the Flash Player to see this player.

Нийслэлийн өдөр тутмын сонин. 80 дахь жилдээ
ubtimes.png
Нийслэлийн Аудитын газрын талаарх мэдээллийг Та эндээс авч болно.
audit.png
Нийслэлийн Архивын газар
archiv.png
Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо
ZvvnHoid.png
Хэвлэлийн цогц үйлчилгээ
ubsan.jpg
Нийслэлийн Засаг даргын 2008 оны үйл ажиллагааны үр дүнд иргэдийн дунд хийсэн судалгааны дүн
sudalgaa.png
 

Зарлал

Зар
01.03.2010
Нийслэлийн ЖДҮ-лэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадад суртачилах борлуулах суваг, зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын ивээл дор ОХУ-ын Эрхүү хот, Буриад улсын Улаан Үд хотноо 2010 оны 3 дугаар сарын 15-20-ны “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг НЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн 303, 305-р өрөөнд бүртгэж байна. Мэдээллийг 327190, 327145, 99187026 утсаар авна уу.
Дэлгэрэнгүй...
Зарлал
21.01.2010
Нийслэлийн нутгийн захиргааний байгууллагын албан хаагчдын  хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий
албан тушаалтнуудад

“Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн загвар маягт” / ХОМ2 /  “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдын өөрчлөлт, хагас жилийн мэдээ” /ХОМ5/ шинэчлэгдэн хүргэгдэж байна. 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан хураангуй /ХОМ2/  болон ХОМ1,  ХОМ4 –ийг хуулийн хугацаанд буюу 2010 оны 02 сарын 05-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.


Дэлгэрэнгүй...
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын анхааралд:
11.01.2010
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын  төрийн захиргааны ангилалын /ТЗ/ албан хаагчид болон НӨУҮГ-ын дарга, ерөнхий нягтлан бодох нар 2010 оны 01-р сарын 31-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ батлагдсан маягтын дагуу гаргаж, эрх бүхий албан тушаалтнууд  2010 оны 02-р сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгийн 2009 оны тайлан, ХОМ-2, ХОМ-4-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.Та эндээс татаж авна уу 
Дэлгэрэнгүй...
Зарлал
07.01.2010

"Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилт" ном хэвлэгдлээ. Байгууллагууд хуваарилагдсан номнуудаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 207 тоотоос яаралтай ирж авна уу     Холбоо барих утас: 320975

 

Дэлгэрэнгүй...
Нийслэлийн захирагааны байгууллагуудад
10.12.2009
Харьяа агентлаг, дүүргийн удирдлагуудад Нийслэлийн албан татварын хуулийн төсөлтэй танилцаад саналаа 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор өгнө үү. Хууль зүйн хэлтэс татаж авна уу
Дэлгэрэнгүй...
Цэрэг татлага энэ сарын 11-нд эхэлнэ
07.12.2009
Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан цэрэг татлагын хугацаа хойшлогдоод байсан юм. Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан учраас нийслэлийн хэмжээнд цэрэг татлагыг энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Нийслэлийн Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, хошууч Б.Баянмөнхөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагыг энэ долоо хоногт явуулахаар болжээ. Бэлтгэл ажил хангагдсан уу?
Дэлгэрэнгүй...
Та хотын ажлыг үнэлээрэй
03.12.2009
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс нийслэлийн Засаг дарга бөгеөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн нутгийн захиргааны болон үйлчилгээний зарим байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй төрийн ажил үйлчилгээний чанар, үр дүнгийн талаар нийслэлийн иргэн Таны унэлгээг  www.ulaanbaatar.mn , www.mayor.mn   веб хуудсаар авч байна. 
Дэлгэрэнгүй...
Нийт худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
23.11.2009
Нийслэлийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 626 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүнсний худалдааны төв /зах/, дэлгүүр, мухлаг, супермаркет, барааны болон техникийн захыг 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн эрүүл ахуйн шаардлага хангасан тохиолдолд хэвийн үйл ажиллагаанд оруулах боллоо.
Дэлгэрэнгүй...
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАР ТАНАА
12.10.2009
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн  хуралдааны 49 дүгээр тэмдэглэлээр тус газрын  даргад үүрэг болгосны  дагуу  “Аймаг , нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжийн ажлын ерөнхий чиг үүрэг”-ийг боловсруулан хавсралтаар хүргүүлж байна.
Энэхүү ерөнхий чиг үүргийн хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжийн үйл ажиллагааг чиглүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана уу.

Бүрэн эхээр нь татаж авах
Дэлгэрэнгүй...
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД
25.09.2009
Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ойг тохиолдуулан  “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж”-ийг  шалгаруулна.  Шалгаруулах  журмыг бүрэн эхээр нь  http \\www.ubservice.mn  веб сайтаас үзнэ үү. Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд журмын дагуу материалаа бүрдүүлж 2009 оны 10 дугаар сарын 05-ны дотор  Захирагчийн Ажлын Албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст  ирүүлнэ үү.

 
Дэлгэрэнгүй...
.

utas.png

Санал асуулга

© 2010 Улаанбаатар
Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар